Он гарсаар тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 2023 иргэнд 172 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Зээлийн эх үүсвэрийн 90.6 тэрбумыг Монголбанк, 81.4 тэрбумыг арилжааны банкууд гаргасан аж. Зээлийн 70 хувийг нийслэлийн, 30 хувийг орон нутгийн зээлдэгч эзэлж буй. Өнгөрсөн онд хамгийн их зээлийг иргэдэд олгожээ. Тодорхой хэлбэл, 13 292 иргэнд орон сууцын зээлд хамрагдсан гэх судалгааг Монголбанкнаас гаргаж байв.