Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж, “Эм Си Эс Кока Кола” ХХК болон “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзжээ.
“Эм Си Эс Кока Кола” компани нь үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэрлэх байгууламжийг 2010 онд ашиглалтад оруулсан. Ингэснээр цэвэрлэсэн усаар ногоон байгууламж услах, гал түймэр унтраах, мөн автомашин угаалгын газар, бетон зуурмагийн үйлдвэр болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ашиглах боломж бүрджээ.
Хаягдал усыг цэвэрлэх байгууламж нь хоногт 2.000 тн, жилд 150.000-200.000 тн ус цэвэршүүлдэг гэнэ. Гэвч нийт цэвэрлэсэн усны 3%-ийг нь дээрх чиглэлд ашигладаг. Үлдсэн усаа төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг тухай албаныхан танилцууллаа. Иймд ААНБ-уудад тус цэвэрлэсэн усны хэрэглэгч болох боломжтой талаар мэдээллээ.