“Сараана” байгаль хамгаалах сангийнхан Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь Гүн галуутай орон нутгийн тусгай хамгаалалттай газарт шувуудын мониторинг судалгаа хийх явцдаа борцгор хотон бүртгэжээ. Зүүн Азийн хэмжээнд нэн ховордсон, “Улаан данс”-ны шалгуураар олон улсад “устаж байгаа” гэсэн ангилалд багтсан эл жигүүртэн тус бүсэд бүртгэгдсэн хоёр дахь тохиол
дол нь энэ болжээ. Судлаачид өмнө нь 2008 онд тухайн тусгай хамгаалалттай газарт хамаарах Хэрлэн голын эргээс борцгор хотон илрүүлж байж. Энэ удаагийнхыг Их гүн нуур орчмоос бүртгэжээ. Гүн галуутай нь суурин газартай хамгийн ойр оршдог, шувуу олноор цугладаг газар учраас тэр хэрээр орчны сөрөг нөлөөнд өртөмтгий бүс гэнэ. Тиймээс ийм ус, намгархаг газруудад мониторингийн судалгаа тогтмол хийж, байгаль хамгааллын арга хэмжээ авах шаардлагатайг шувуу судлаачид онцлов.