Манай улс жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба, ням гаргийг Бүх нийтээр мод тарих өдөр болгож тунхагласан. Эл тооллоор бол 2022 оны хаврын мод тарих үе энэ долоо хоногийн амралтын өдөр тохиох учиртай. Гэхдээ өнөө жил үүнийг хоёр өдөр тэмдэглээд өнгөрөх бус, аян хэлбэрээр илүү өргөн хүрээнд зохион байгуулах болсныг нийслэлийн Байгаль орчны газар, БОАЖЯ-ны дэргэдэх Ойн судалгаа, хөгж лийн төвөөс мэдээллээ. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбоотой аж. “Ногоон хот-иргэдийн оролцоо” уриатай хаврын мод тарих аяныг тавдугаар сарын 6-15 хүртэл өрнүүлэх гэнэ. Үүний хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт 288 мянга гаруй мод тарихаар төлөвлөж буй бөгөөд эл ажлыг өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан дүүргээс эхлүүлжээ.