Монгол Улсын хэмжээнд 2022 оны эхний 4 сард нийт 975 717 зөрчил шалгасан нь өмнөх 2021 оны мөн үетэй харьцуулбал 526 552 зөрчил буюу 2.2 дахин өссөн байна.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн 975 717 зөрчлийг ангилан авч үзвэл:
-Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих 0.1 хувийг
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 0.4 хувийг
-Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.7 хувийг
-Бусад төрлийн зөрчил 5.6%-ийг эзэлж байгаа бол
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 90.3 хувийг тус тус эзэлж байна.