Энэ долоо хоногт ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй 1022 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 33 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 18 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 3 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 19 осол бүртгэгдэж, 19 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
- Унадаг дугуйтай, цахилгаан скутертэй зорчигч мөргөсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн.
- Үл хөдлөн зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 10 осол бүртгэгдэж 10 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 7 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 2 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны хувьд 1-16 насныхан байна.