Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн хэрэгжилтэд ХБНГУ-ын Засгийн газар, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага, НЗДТГ хамтран ажилласан юм. Тэгвэл өнөөдөр төслийн үр дүнг дүгнэсэн хаалтын үйл ажиллагаа боллоо.Тус төслийн дулаан-техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн гэр хорооллын нийт 22 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар, иж бүрэн дулаалга хийжээ. Үүний үр дүнд сурагчдад сурч боловсрох таатай орчин бүрдээд зогсохгүй дулааны эрчим хүчний хэрэглээ 48-50 хувиар буурсан байна.