Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай, эмэгтэй “Х” хүүхэд гар утсаа дээрэмдүүлсэн хэрэг гарлаа. Тус хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй “С” үйлдсэнийг цагдаагийнхан шуурхай тогтоожээ. Мөн дөрөвдүгээр сарын 4-ний 03.41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй “О” согтуу үедээ бусдад дээрэмдүүлжээ. Түүнийг Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эрэгтэй “Т” гэгч нь дээрэмдсэн гэнэ. Хохирогч гар утас, хүзүүний монетон гинжээ алджээ. Үүнээс гадна иргэн “Э” нь халааснаасаа “I phone-11” гар утсаа алдсан хэрэг өчигдөр бүртгэгдэв. Цагдаагийнхан 22 настай, эрэгтэй “Т”-г уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Улмаар бага насны хүүхдийг шөнө, оройн цагаар ганцааранг нь гадуур явуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.