Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэх газарт өчигдөр 15:40 цагт түймэр гарсан тухай ХХЕГ-аас мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн алба хаагчид Тэшиг сумын БОУХ байцаагчаар ахлуулсан иргэд 13 морьтой түймрийн голомтод ажиллаж байна. Нэмэлт дуудлагаар, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид 07:00 цагт Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд түймрийн голомт руу нислэг үйлдсэ гэнэ.
Хэнтийаймгийн Өмнөдэлгэр сумд өчигдөр 17:15 цагийн үед хэрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 19:20 цагт цурманд оруулж, 22:00 цагт түймрийг бүрэн унтраасан байна.