Ерөнхий боловсролын V сургуулийн талбайн урд хэсэгт байх моднуудыг огтолж, шар шувуу, хэрэм зэрэг амьтны дүрс сийлсэн зураг цахим орчинд түгж, иргэдийн дургүйцлийг хүргэж буй. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах тайлбарыг өглөө. Тодруулбал, тэрбээр
“Зургийг сайн ажиглавал мод ногоон байгаа биз. Одоо хавар шүү дээ. Тэгэхээр энэ хуучны зураг. Мөн 2017 онд үхсэн моднуудыг сольж, заримыг нь амьтны дүрстэй болгож сийлсэн гэх мэдээлэл бий. Одоогийн НЗДТГ-ынхан 2021 онд ажлаа хүлээж авсан учир өөр мэдээлэл өгөх боломжгүй. Бидний хувьд иймэрхүү ажил огт хийхгүй” гэлээ.