Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 7 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж, 11 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 8 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 3 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.