Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази, Номхон далайн бүсийн “Super quest” тэмцээнийг Филиппин улсын Манила хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнд манай улсаас “Сансар ММС энержи”, “Зайсан ММС энержи” багийнхан оролцож, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөв. Тус тэмцээний эхний хоёр байрт шалгарсан баг дэлхийн “Их дуулга”-д өрсөлдөх эрх авах байсан юм.
“Зайсан ММС энержи”-гийнхэн 2018, 2019 оны Ази тивийн аварга, Австралийн “Мельбурн” багийг 11:21, 2019 оны Ази тивийн аваргын хүрэл медальт Японы “Токио”-г 21:12-оор хожиж, хасагдах шатанд шалгарсан. “Сансар ММС энержи”-гийнхний хувьд Филиппиний “Butuan” багийнхантай өрсөлдөж, 21:8-аар ялсан юм. Уг тэмцээний хагас шигшээ тоглолтод Монголын хоёр баг таарч тоглон, “Сансар ММС энержи” 18:15-ын харьцаагаар хожлоо. Аваргын төлөөх тоглолтод “Сансар ММС энержи”-гийнхэн Филиппиний “Cebu chooks” багийнхантай тоглож (15:17) ялагдсан ч II байрт шалгарч, дэлхийн “Их дуулга”-д оролцох эрхтэй болов.