Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сэлбэ голд бохир ус нийлүүлж байна гэсэн мэдээллийн дагуу албаныхан газар дээр нь шалгажээ. Ус суваг удирдах газрын хамаарал бүхий бохир усны шугам хоолойд гэмтэл гарсаны улмаас халилт үүсч бохир ус нийлж буйг шуурхай удирдлагын төвд нь мэдээлэл өгч засварлах ажлыг хийлгэж буй талаар албаныхан мэдээллээ.
ТГСГЗ-аас “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг хангасан ус нийлүүлнэ.
Стандартаас давсан агууламжтай хаягдал усанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцно. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Доорх линкээр тус грүппт орж, хяналт тавьж болох юм байна.