Увс аймгийн Сагил сумд “Улаан даваа” гэх газарт өчигдөр 12:38 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй талаар ОБЕГ-аас мэдээллээ.