Энэ сарын 26-нд 20:00 цагийн үед Д.Сүхбаатарын талбайн зүүн урд замын зорчих хэсэгт иргэн М.Чингисхаан Х.Insight маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээгүй, жолоодох эрх дуусгавар болсон /Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хуульд заасан үндэслэлээр хасуулсан/ үедээ автомашин жолоодсон зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн түр саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно” гэж заасан.
Иргэн та Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, аливаа үйл ажиллагааг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэх, эсхүл доромжилсон үйлдэл гаргахгүй, албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас санууллаа.