БОАЖЯ-ныхан Богдхан уулын дархан цаазат газарт иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон тусгай зөвшөөрлийг шалгах, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хууль бус үйл ажиллагаа явуулсных нь эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч буй. Мөн нийслэлчүүдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар бий зорилгоор тухайн бүсэд цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсон юм. Тэгвэл судлаач, мэргэжилтнүүд тандалт судалгаа хийсний үр дүнд дөрвөн байршлын 11 га талбайд цэцэрлэгт хүрээлэнд байгуулах боломжтой гэж тооцоолжээ.
Тодруулбал, Богинын аманд 5.1, Хүүшийн аманд 2.2, Нүхтэд 1.9, Зайсанд 1.8 га газрыг ийм зориулалтаар ашиглахаар болж, яамны мэдэлд авсан байна. Эдгээр газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тохижуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдэхээр БОАЖЯ-ны мэргэжилтнүүд хувийн хэвшил болон олон улсын байгууллага, дүүргийн ЗДТГ-тай хамтран ажиллаж эхэлснийг дурдав. Цаашид иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах, шинэ газар бий болгох ажлыг улс даяар эрчимжүүлэхээр төлөвлөжээ.