Улаанбаатар хотын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тодорхойлох асуудлыг танилцууллаа.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га, 2021 онд 38 байршлын 20.67 га газрыг бүртгэх тогтоол гаргажээ.