Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар түймэрт шатсан, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн 50 га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөсөн талаар Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Тус ажлыг Баян-Уул суманд шилмүүст модоор хийж гүйцэтгэх ба ойн санг 50 га талбайгаар нэмэгдүүлэх зорилготой юм. Байгаль орчин аялал жуулчлалын сайд, сангийн сайдын хамтарсан тушаалаар шинэчлэглэгдэн батлагдсан норм нормативын дагуу хийнэ. Нөхөн сэргээлт хийснээр устаж үгүй болох эрсдэлийг бууруулах, ойн санг нэмэгдүүлэх, ан амьтан дүрвэхээс сэргийлэх ач холбогдолтой.