Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.
- Унадаг дугуйтай зорчигчтой мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 4 хүүхэд гэмтсэн байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.