Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал сэдвээр “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “1995-2021 онд 45 удаа үер болсон. Үүний 60 хувь нь 2000-2009 онд тохиолдож байсан” гэв. 2020 онд болсон үерийн улмаас л гэхэд зургаан байршилд далан суваг эвдэрч, 60 барилга усанд автсан байна. Үерийн хамгаалалтын далан сувгийн 36 хувийнх нь насжилт хэтэрчээ. Ус зайлуулах шугам сүлжээний 22 хувийнх нь ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна. Судалгаагаар инженерийн бэлтгэл арга хэмжээ доогуур үнэлгээтэй гарчээ. Тус газраас үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээг жилд гурван удаагийн давтамжтай хийдэг" хэмээн мэдээллээ.