БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаяр болон ОУ-ын байгаль хамгаалах /ICCF/ сангийн Азийг хариуцсан гүйцэтгэх захирал Тодд Конингс нар Эх дэлхийн өдрөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр салбарын сай "Бид Олон улсын байгаль хамгаалах сан /ICCF/-тай дархан цаазат газрыг хамгаалах, үндэсний жишиг парк байгуулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байна гээд, улсын хэмжээнд жишиг болохуйц цэцэрлэгт хүрээлэн, үндэсний парк болон дархан цаазат газрын хамгаалалтыг бий болгохоор зорьж байна. БОАЖЯ Зайсангийн бүс хэсэгт 1,8 га талбайг тусгай хэрэгцээнд авч, иргэдийн ая тухтай амрах цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна" гэв.
Уулзалтын төгсгөлд Олон улсын байгаль хамгаалах /(ICCF/ сангийн төлөөлөгчид хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дархан цаазат газрыг хамгаалах, үндэсний жишиг парк байгуулах ажлыг хэрэгжүүлэх нарийн шат дараатай төлөвлөлтийг хийж, эргэн уулзахаар тов тогтлоо.