Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсийн газар олголтын нарийвчилсан судалгааг гаргасан байна. Улмаар хориглолтын бүсэд 3784, хязгаарлалтын бүсэд 10.539 иргэн, хуулийн этгээд байгааг мэдээлэв. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ихээхэн химийн бохирдолтой ус хүлээж авч байгаагаас үйл ажиллагаа нь доголдох болсон гэнэ. Мөн гэр хорооллын өрхийн 144.9 мянган нүхэн жорлон, гудамжид ил задгай асгах угаадас нь агаар, хөрсний бохирдлыг ихэсгэж, бороо, үерийн усаар дамжин гол бохирдуулах, улмаар гүний худгуудад сөргөөр нөлөөлж байгаа аж.