Өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газар хотын удирдлагуудад газар хөдлөлтэй холбоотой шинэ мэдээлэл өгчээ. Тэд Баянхошуунаас АСЕМ вилла хүртэлх үргэлжилсэн, нийслэлийг хөндлөн хуваасан, газар хөдлөлийн шинэ хагалбар илрүүлснээ танилцуулсан байна.
Хотын дарга Д.Сумъяабазар “Франц, Японы эрдэмтэд манай улсад ирж судалгаа хийсний дараа газар хөдлөл, чичирхийллийг хэмжих олон багаж төхөөрөмж суурилуулсан байдаг. Үүний үр дүнд газар хөдлөлтийн мэдээлэл илүү нарийвчлалтай болсон. Нийслэлд газар хөдлөх давтамж улам ихэссээр байна. Бид Туул гол дагуу газар хөдлөлийн идэвхтэй бүс гэж боддог байсан бол шинэ хагалбар илэрлээ. Эрсдэл нэмэгдсээр байтал нийслэлд өндөр барилгуудыг шавааралдуулан барьж байгааг ойлгохгүй байна. Нийслэлд 7-8 баллын хүчтэй газар хөдлөх эрсдэлтэй.
Хамгийн сүүлд, өчигдөр Сэлэнгэд болсон газар хөдлөлтийг нийслэлчүүд мэдэрлээ шүү дээ” гэв.