УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо хуралдаж "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг буюу LRT-ний шугам тавих" төслийг дэмжлээ. Төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг шийдэх, холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
-Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай
-Эхний ээлжид нэгдүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард эхлүүлнэ. Нэгдүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ.
-Нэгдүгээр шугам нь 15 буудалтай байх бөгөөд нийтдээ 110 га орчим газарт бүтээн байгуулалт хийх юм.
-Одоогийн байдлаар нэгдүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан бөгөөд 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэргийг явуулахаар төлөвлөж байна
-Туршилтын галт тэргийг зургаан сарын хугацаанд явуулаад, 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр тооцлоо.
-Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа, үйлчилгээний байгууламж төлөвлөжээ.