Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь холбогдуулан ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг АТГ-аас Нийслэлийн прокурорын газар хүргүүлжээ.
Прокурорын байгууллагаас уг саналыг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр ирүүлсэн юм байна. Улмаар Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих, эсэх асуудлыг маргааш 09.00 цагт хэлэлцэхээр товлосон аж.
АТГ-ынхан өчигдөр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн хэмээн мэдээлсэн билээ.