Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр баталсан хугацаатай ажлын даалгаврыг хэрэгжүүлэн Туул голын сав газрын хяналт шалгалтын явцад голын эрэг дагуух хамгаалалтын бүсэд байрлах их хэмжээний хог хаягдал байгааг илрүүлсэн талаар БОАЖЯ-аас мэдээллэ. Тодруулбал,
- БЗД-ийн нутаг дэвсгэр байрлах Хөлгийн голын эрэг дагуух хог хаягдал
- Туул гардены ойр орчмын хог хаягдал
- Туул голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн талбай дахь хог хаягдалтай байсан гэнэ.
Иймд Баянзүрх Дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт дээрх зөрчлийг арилгах, тогтмол хяналт шалгалт явуулахад хамтран ажиллах, үүссэн хогийг цэвэрлэх, ачуулах тал дээр хүсэлт, шаардлагыг албан бичгээр хүргүүлсэн гэнэ.