НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр Нийслэлийн нийгмийн даатгалын газарт ажиллалаа. 2021 оны жилийн эцсийн байдлаар нийслэлд 71 687 сайн дурын даатгуулагч, 34 649 ажил олгогч, 719 127 албан журмын даатгуулагч бүртгэлтэй байна. 2020 оны мөн үетэй харьцуулахад ажил олгогч, албан журмын даатгуулагчдын тоо нэмэгдсэн бол сайн дурын даатгуулагчдын тоо 7 000 орчмоор буурсан үзүүлэлт гарчээ.
Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн авлагатай 22 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага байгааг тус газрын дарга Г.Болорсүх онцлов. Төрийн мэдээллийн “ХУР” системийг нийслэлийн хэмжээнд бүрэн нэвтрүүлжээ. Уг системийг иргэд даатгуулагчид түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, үнэн бодит мэдээллийг газар дээр нь хэвлэн тэтгэвэр тэтгэмж авах, сайн дурын даатгалын гэрээ хийхэд ашиглаж байна.
Өнөөдрийн байдлаар 16 628.7 мянган удаа хандаж “ХУР” системээс QR код бүхий лавлагаа, тодорхойлолтыг иргэд хэвлэн авчээ.