Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159 км, сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т, У-49°27’0.0”, Ө-107°12’36.0”/ 04.18-ны өдрийн 11:22 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар иүүлсэн. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.