Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын 2021 оны үзлэгт хамрагдсан автомашины тоог Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын (техникийн үзлэгт хамрагдсан) автомашины тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 9879 байна. Үүний 1767 (17.9%) нь жижиг тэрэг, 1364 (13.8%) нь том оврын, 664 (6.7%) нь дунд оврын автомашин байна. Түүнчлэн,
- УИХ-ын харьяа 95
- Яам, агентлагуудад 654
- ТӨХК, ТӨҮГ-т 1979
- Төсөвт байгууллагуудад 6886 автомашин байна.