"Ehlel" компанийнхан өнөөдөр шинэ бүтээгдэхүүн болох NEXUS утасгүй чихэвчээ танилцуулсан. "Ehlel" Plaza-д болсон уг нээлтийн үйл ажиллагааг LIVE хийж, олон нийтэд дамжуулсан. Гэхдээ "Ehlel" компанийнхан энэ үеэрээ борлуулагчдийг дээрэмдлээ хэмээн албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдээлэлсэн, улмаар бичлэг тараасан. Тэгвэл энэ нь NEXUS утасгүй чихэвчээ танилцуулж, идэвхжүүлэх маркетингийн үйл ажиллагаа байсан гэнэ.
"Ehlel" компанийн захирал Ч.Батзаяа энэ талаар "Залруулга. Ehlel Plaza-гаар танилцах LIVE бичлэг нь шинэ бүтээгдэхүүн болох NEXUS утасгүй чихэвчийн идэвхжүүлэх маркетингийн үйл ажиллагаа байсан бөгөөд тухайн бүтээгдэхүүний танилцуулга бичлэгнүүд шат дараатай орох болно. Хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье" хэмээлээ. Өөрөөр хэлбэл, "Ehlel" брэндийнхэн дээрмийн хэрэг "зохион байгуулснаа" пранк хэмээн тайлбарлалаа.
Харин уг хэргийг ЭЦА-наас шалгаж эхэллээ. Мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Товчхондоо гэмт хэрэг сурталчилсан дээрх үйлдэлд хариуцлага тооцохоор боллоо.