Ж.СУВД
“Хоггүй Монгол” төрийн бус байгууллагынхан 2020 оноос эхлээд дахивар авах явуулын станц ажиллуулж буй. Аль нэг дүүрэг, хотхоны хэмжээнд ийм өдөрлөг зохион байгуулж, дахин боловсруулах боломжтой хог хаягдал цуглуулахын зэрэгцээ иргэдийг зөв дадалтай болгоход чиглэсэн нөлөөллийн аянуудыг зохион байгуулдаг. Тэгвэл эл станц энэ сарын 23-нд Ялалтын тал байд зургаан цагийн турш ажиллах нь. “Дахивар авах явуулын станц-09” арга хэмжээг Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн баг, “Төвшин сайхан” төв, “Жем интернэшнл” ХХК зэрэг 10 гаруй байгууллага хамтран зохион байгуулах гэнэ. Явуулын станц ажил луулагсад энэ үеэр ундаа, усны сав болон ахуйн хэрэглээний бүх төрлийн хуванцар, хатуу, зөөлөн гялгар уут, хөнгөн цагаан лааз, дэвтэр, номын цаас, хайрцаг, хугацаа нь дууссан эм, эмийн бүтээгдэхүүн зэргийг иргэдээс авах аж. Хаягдал ту шаасан хүмүүст “Аруна” брэндийн эко саван, дахин боловс руулсан ариун цэврийн цаас бэлэглэхээр төлөвлөжээ.