Баянзүрх дүүргээс дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруудбал,
“Бид жилд 4 удаа буюу улирал бүр бүх нийтийн их цэвэрлэгээг хийдэг. Энэ хүрээнд Хаврын Их Цэвэрлэгээг 4 дүгээр сарын 23-нд хийхээр төлөвлөлөө.
Баянзүрх дүүргээ хоггүй болгохын тулд бидний зүгээс дүүргээ 6 бүсэд хувааж НҮГ, ТҮК-үүдэд хариуцуулж хог ачилтыг хурдан шуурхай хийхээр зохицуулсан. Мөн Баянзүрх эко тохижилт ОНААҮТГ байгуулж зам арчлалтыг хариуцаж байгаа.
Ингэснээр зам талбай арчлалтаас эхлээд хог ачилт хурдан болж хоггүй болоход илүү үр дүнтэй болно.
Гэхдээ хоггүй болохын тулд дан ганц төр ажиллаад шийдэхгүй. Үүнд иргэн бүрийн оролцоо, идэвх чармайлт, хариуцлага чухал. Тиймээс улирал бүр бүх нийтийн цэвэрлэгээг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Иргэн, аж ахуй нэгж бүр өөрийн амьдарч, ажиллаж буй газрын ойр орчмын 50-100м газрыг маш сайн цэвэрлэхийг хүсье.
Мөн ЕБС-ийн ахлах ангийн сурагч, Их сургуулийн оюутан залуусаа дүүргээ хоггүй болгоход манлайлж хаврын Их цэвэрлэгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэв.