Гэмт этгээдүүд цахим орчинд эрэгтэй хүүхдийн зураг ашиглан хуурамч хаяг үүсгэж, насанд хүрээгүй охидтой танилцах нь ихэсжээ. Улмаар гоё сайхан үгээр хуурч, дасгаад, өөрөөр нь нүцгэн зургийг нь авхуулж, эргүүлээд дарамталдаг байна. Тухайлбал, иргэн А цахим орчинд хуурамч хаягууд нээж, өсвөр насны 84 хүүхэдтэй фэйсбүүкийн найзууд болжээ. Улмаар охидын амьдралыг судалж, заримтай нь уулзан, нүцгэн зургаар нь сүрдүүлж, хүчирхийлсэн ноцтой хэргийг цагдаагийнхан илрүүлсэн байна. Мөн хүчингийн хэрэг үйлдэж ял авч байсан гаж донтнууд ч интернэт орчин хуурамч хаяг ашиглан охидыг хуурсан тохиолдол гарчээ. Харамсалтай нь охид дарамтад орсноос болж хохирогч болсноо ээж, аавдаа хэлэхгүй өнгөрөх нь олон гэнэ. Тиймээс хүүхэд цахим орчинд хэнтэй найзалж, чаатлаж байгаад хяналт тавьж, ярилцахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Улсын хэмжээнд 2015-2021 онд цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 101 бүртгэгдсэн байна. Тухайлбал, 2015 онд 2, 2016 онд 1, 2017 онд 1, - 2018 онд 12, - 2019 онд 27, - 2020 онд 24, - 2021 онд 33 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2022 оны эхний гурван сарын байдлаар хоёр холбогдогчтой бага насны хүүхэд хохирсон 9 хэрэг илрүүлэн шалгаж байгаа аж.