Галын аюулгүй байдлаа хангаагүйн улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байшин шатсан байна. Галыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 063 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ. Улмаар тус дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсээс хэргийн газарт ажиллахад 23 настай, эрэгтэй “П” нь эхнэр, 2 хүүхдийн хамт аавындаа очиж хонохоор явахдаа цахилгаан халаагуур /тень/-ыг салгахаа мартсанаас болж гал гарсан нь тогтоогдсон байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж хяналтгүй орхихгүй байх, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.