Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 121 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11/33 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 5538 иргэний 315 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөгөө батлагдсан бөгөөд дээрх төлөвлөгөөнд тодотгол оруулж байгаа тул хориглолт, хамгаалалтын бүсэд ороогүй, эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтэй иргэд тодотголд саналаа тусгуулна уу.