Хотын дарга хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг долоо хоног бүр танилцуулах үүрэг өгсөн. Энэ дагуу НЗДТГ Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газартай хамтран цахим системийг ашиглалтад оруулсан байна. Энэ системээс аль ажил ямар шатандаа яваа мэдээллийг авах боломжтой. Нийслэлийн Засаг даргаас 617 ажил эрх шилжихээс 591 ажлын эрх 28 байгууллагад шилжиж, 95.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт зэрэг 11 санхүүжилтийн эх үүсвэрээр 1076 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр байгаа. Эдгээрийн тендер сонгон шалгаруулалт 72 хувьтай, 750-ийнх нь тендер зарлагдсан гэнэ. Эдгээрээс гэрээ байгуулсан 76 ажил бий бол 91 ажилд гэрээ байгуулах эрхийг нь олгожээ. Тендерийн үнэлгээний шатанд яваа 333 төсөл, арга хэмжээ байгаа гэнэ. Мөн зургаан байгууллага 100 хувь тендерээ зарлажээ. Хотын дарга тендер, худалдан авалтын арга хэмжээнд хяналт тавьж, ажлаа эрчимжүүлэхийг сануулсан байна.