2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цагийн орчимд гарсан Зам тээврийн ноцтой ослын гэрчийг хайж байна. Тодруулбал, эл өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Нарантуул" худалдааны төвийн урд замд "Hyundai Universe" маркийн зорчигч тээврийн автобусанд явган зорчигч мөргөгдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн. Тус ослын талаар үзсэн, харсан хүн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэст мэдээлэл өгөхийг хүсэж буй. Мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах аж.