Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Новотел” зочид буудалд Утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:10 цагт очиход тус буудлын 2 дугаар давхарт рестораны гал тогооны өрөөнд агааржуулалтын систем шатсаныг тус байгууллагын ажилтнууд унтраасныг шалгасан. Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргасан. Уг гал түймэрт рестораны тогооч Э /24 настай, эрэгтэй/ ухаан алдаж, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал хэвийн байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.