Гэмт этгээдүүд Орос, Украины дайныг далимдуулан фэйсбүүк олон нийтийн сүлжээнд АНУ, ИБУИНВУ, Европын холбооны улсын иргэн мэт хуурамч хаяг нээн, Монгол Улсын ганц бие иргэдтэй танилцан дотносож, хуурч эхэлсэн гэнэ. Хуурамч хаягтай этгээд “Би удахгүй их хэмжээний хөрөнгө өвлөж авна, би өөрөө дайн тулаантай улсад амьдарч байгаа учраас танд эд хөрөнгөө өвлүүлэх хүсэлтэй, Каргогоор эд хөрөнгөө явууллаа, Та тээврийн зардлыг нь төлөөд ав”, “Маш бага хүүтэй, их хэмжээний зээлийг түргэн шуурхай хугацаанд гаргаж өгнө” гэх мэт аргаар хуурч иргэдээс их хэмжээний мөнгийг залилах нь ихэсжээ. Дээрх гадаад улсын иргэд нь Монгол улсын иргэдтэй Google Translate буюу цахим орчуулгын хэрэгсэл ашиглан харилцдаг бөгөөд мөнгийг нь олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнүүдийг ашиглан Филлипин, Индонез зэрэг Зүүн өмнөд азийн улсууд руу шилжүүлэн авдаг аж. Иймд иргэд та бүхэн гадаад нэртэй, хуурамч хаягтай гадаад улсын иргэдтэй танилцахгүй, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг Эрүүгийн цагдаагийн албанаас анхааруулав.