Өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 18-19нд шилжих шөнө ТЦА-аас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Согтуу" хэсэгчилсэн арга хэмжээг 22:00 цагаас 02:00 цагийн хооронд зохион байгуулж, үргэлжлүүлэн шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаа.
Дээрх арга хэмжээний хүрээнд нийт 223 зөрчил илрүүлсэнээс орон нутагт 46, нийслэлд 177 зөрчил бүртгэгдсэн байна.