Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 1009 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 26 хүн гэмтэж бэртсэний 17 нийслэлд, 9 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
- Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж 2 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүн гэмтсэн.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 6 осол бүртгэгдэж 5 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна. Хүүхдийн автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургахыг зөвлөж байна.