Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 16-ний 21.50 цагт Чингэлтэй дүүргийн XIII хорооны дугаар тоотод хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн II хэлтсээс хэргийн газрын үзлэгийг явуулахад 54 настай, эмэгтэй Т нь гадны нөлөөтэй байж болзошгүй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажилласны үр дүнд 46 настай, эрэгтэй Э нь хамтран амьдрагч 54 настай эмэгтэй Т-г амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон тул холбогдогчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.