Гуравдугаар сарын 3-ны 18.00 цагийн үед цахим сүлжээнд жолооч нар маргаж буй бичлэг цацагдсан. Тодруулбал, “Машиныхаа цонхоор хог хаялаа” хэмээн шаардлага тавьсан нэг жолоочийг нөгөөх нь бейсболын цохиураар зодож, танхайрсан агуулгатай бичлэг юм. Тэгвэл автомашины цонхоор хог хаясан залуу болон шаардлага тавих нэрийдлээр маргалдан, бейсболын цохиур барьж танхайрсан иргэнд арга хэмжээ авчээ. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдогч нарт тус бүр 100 нэгжтэй тэнцэх торгох шийтгэл ногдуулсан гэнэ.