Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл идэвхжсэнийг Эрүүгийн цагдаагийн албанаас анхааруулав.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай гэнэ.
Мөн гэмт этгээдүүд нь бусдыг хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулахгүй байх нь чухал аж.
Бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай.