Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны гуравдугаар сарын 7-11-ний өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 650 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 71 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.
Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр ажиллан, төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдлыг хянаж шийдвэрлэлээ.