Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулгаж хэлэх нь. Эл ажил гуравдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ныг хүртэл таван сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд зөвшөөрөлгүй барьсан 4860 объектийг нэгбүрчлэн буулгах аж.
Улмаар хотын дарга дээрх ажлын хүрээнд зохион байгуулалтаа сайн хийх чиглэл үүрэг өгсөн гэнэ. Тодруулбал, Улаанбаатар хотын 188 байршилд 4800 гарааш буулгах чиглэлийг есөн дүүргийн удирдлагад өгөөд буй. Ногоон байгууламжтай, ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг бүхий дүүргүүд болон бусад харьяа байгууллагууд ажлаа эхлүүлж, 2022 онд маш сайн зохион байгуулалтад ороод ажиллахад эерэг бодитой үр дүн, өөрчлөлтүүд нүдэнд илт харагдана гэжээ.
Дөрөвдүгээр сарын 1-нээс чөлөөлсөн газруудад бүтээн байгуулалт эхэлнэ. Ялангуяа Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойрууд орон зайн төлөвлөлтүүдийг хийх, онцгой чиг үүрэгтэй тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх бололцоог хангах, хүүхдийн парк болон бусад газрын төлөвлөлтүүдийг нарийвчилж хийхээр төлөвлөжээ.