Нисэхийн гаалийнхан их хэмжээний алт, мөнгөн алт үнэт эдлэл татваргүй оруулах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Турк улсаас ирсэн каргоноос их хэмжээний алт болон мөнгөн эдлэл татваргүй нууж оруулахыг завдсан зөрчил илэрсэн байна. Зөрчил гаргасан хүмүүст хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.
Турк улсаас ирсэн ачаа барааг гаалийн байгууллагынхан шалган, нэвтрүүлэх явцад дээрх шиг зөрчил их, бага хэмжээгээр байнга гарч байгааг эх сурвалж мэдээллээ.