Өнөөдөр 19.10 цагт Богд ууланд гал гарчээ. Энэ талаар НОБГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, хошууч Х.Бурмаагаас тодруулахад “ХУД-ын 13-р хорооны нутаг дэвсгэрт Богд ууланд галт түймэр гарч байна гэх дуудлага 19.10 цагт ирсэн. Онцгой байдлын 20 алба хаагч, дөрвөн машин техниктэй ажиллаж байна. Галт түймэр уулын орой дээр гарсан тул машин очих боломжгүй байна. Ийм манай алба хаагчид дээшээ алхаж очин, галыг унтраахаар ажиллаж буй. Галт түймрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй” гэлээ.
Хаврын хуурайшилтын үе эхэлж буй тул иргэд шар өвс шатаахгүй байх, мөн ногоон байгууламжинд зорчихдоо анхаарал болгоомжтой байхаг албаныхан анхаарууллаа.