УСУГ-аас нийслэлийн гэр хорооллын 151 цэгт ус түгээх ухаалаг төхөөрөмж байрлуулсан. Тэгвэл усны картыг хэрхэн цэнэглэх, мөн хаанаас худалдан авах талаар мэдээллийг хүргэе. Усны картаа дараах дөрвөн аргаа цэнэглэх боломжтой.
- QR код уншуулах: Хүнс, барааны зах, дэлгүүр, үйлчилгээний төв, автобусны буудал, түлш худалдаалах цэг, ТҮЦ, ус түгээх байруудад байршуулсан QR кодыг интернет банкаараа уншуулж, гүйлгээний утга дээр картын дугаараа бичих.
- Банкаар цэнэглэх: Бүх төрлийн банкны үйлчилгээ ашиглан усны картаа цэнэглэх боломжтой. Тодруулбал, банкны салбар, мобайл банк, АТМ, экспресс банкны үйлчилгээг ашиглан дансаар шилжүүлэг хийж, усны картаа цэнэглэх боломжтой. Гүйлгээний утга дээр картын дугаараа бичих аж.
Усны карт цэнэглэх данс: Хаан банк 5753844044
3. Monpay аплекейшн ашиглах: Monpay аплекейшн рүү нэвтэрч ороод, "Цэнэглэгч карт" цэсийг сонгож, "Усны карт цэнэглэх" цэс дээр дарна. Дараа нь картын дугаараа оруулна. Цэнэглэх мөнгөн дүнг сонгоод, цэнэглэх товчийг дарж, гүйлгээний пин кодоо оруулснаар таны усны карт цэнэглэгдэнэ.
4. КИОСК-ТҮЦ машинаар цэнэглэх: КИОСК-ТҮЦ машины "Картаа уншуул" хэсэгт усны картаа ойртуулж, уншуулна. Дэлгэц дээр гарч ирсэн "Цэнэглэх" гэсэн ногоон товч дээр дарснаар таны картын үлдэгдэл харагдана. Та бэлдсэн мөнгөн дэвсгэртээ мөнгө хүлээн авагч төхөөрөмжид ногоон гэрэл ассаны дараа шургуулна. Үүний дараа таны оруулсан мөнгөн дүн дэлгэц дээр гарч ирэх бөгөөд "Цэнэглэх" товчийг дарна. КИОСК-ТҮЦ машиныг дараах цэгт байршилд байршуулжээ.
- 7 буудал "Бүрэн плаза" төвийн хоёрдугаар давхар,
- Хайлаастын хуучин эцэсийн "84" худалдааны төвийн нэгдүгээр давхар,
- Баянхошууны "Жанцан" худалдааны төвийн нэгдүгээр давхар
Усны картаа хаанаас худалдан авах вэ?
- Ухаалаг ус түгээх байрны ус түгээгч нар,
- УСУГ-ын "Чандмань" хяналт, удирдлагын төв,
- Нийслэлийн дүүргүүдийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд усны картыг худалдаалж байна.
Дээрх мэдээллийг видео хэлбэрээр энд дарж үзнэ үү.