Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д 12 давхар орон сууцны барилгын 6 дугаар давхрын тагт дээр эд зүйл шатаж байна гэх дуудлагыг өчигдөр 15:51 цагт албаныхан хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн М-ийн тагт дээр эд зүйл шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан бөгөөд иргэн Б/83 настай эрэгтэй/, Д /80 настай эмэгтэй/ нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.